Дэлхийн хүн амын хөгжил, хотжилт, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хурдацтай хөгжлийг даган усны хэрэгцээ эрс өсч байна. Иймд усны тогтвортой менежментийг хэргжүүлэх, түүний олон талт үр дүн нь өнөөгийн болон цаашид тулгарах байгаль орчин болон нийгэмд үзүүлэх усны асуудлууд, цаашлаад бүс нутгийн усны нөөцийг хамгаалахад нэн чухал юм. Эрдэс Ус ХХК нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй хот байгуулалт, зэрэг салбаруудад ус хангамжийн зориулалттай гидрогеолгийн судалгаа, төрөл бүрийн ашигт малтмалын ордын гидрогеологийн судалгаа хийх мөн усны мониторинг, менежментийн өргөн цар хүрээтэй мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдсан. Бидний эрхэм зорилго бол “Дэлхийд өрсөлдөхүйц үйлчилгээ бүхий усны мэргэжлийн байгууллагыг цогцлоож, Монгол улсын усны салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах”-д орших бөгөөд энэ нь бидний урт хугацааны зорилт юм.