Бид үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зарчмыг тусгах нь бидний болон бидний хамтрагч, үйлчлүүлэгчдийн амжилтад чухал ач холбогдолтой гэж үздэг. Бид зорилтынхоо хүрээнд тогтвортой ажиллагааг хангахын тулд шийдвэрлэх түвшинд эдийн засаг, нийгэм болон байгаль орчны хүчин зүйлсийн тэнцвэртэй байдлыг хангахыг зорьдог. Түүнчлэн үйлчлүүлэгч, төрийн байгууллага, зохицуулагчид болон оролцогч талуудад тогтвортой байдлыг хангах дадал, туршлагыг боловсруулж, мөрдлөг болгох тухай зөвлөх нь чухал ач холбогдолтой гэсэн зарчмыг баримталдаг.