ТЕХНИКИЙН БАГ

Н.Мөнхбаатар –Ерөнхий захирал, гидрогеологич, МУ-ын Зөвлөх Инженер


.Н.Мөнхбаатар нь 1974-1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн Дээд Сургуулийн Геологи-хайгуулын факультетэд “гидрогеологи, инженер геологич” мэргэжлээр суралцан төгсөж, уулын инженер гидрогеологич мэргэжил эзэмшсэн. Тэрээр 1980 оноос одоог хүртэл геологи уул уурхайн салбарт гидрогеологичоор тасралтгүй 37 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хот суурин, үйлдвэрлэлийн төвлөрсөн усан хангамжийн зориулалттай газрын доорх усны эрэл, хайгуулын ажлын төслүүд, ашигт малтмалын ордын гидрогеологийн судалгааны ажлыг гүйцэтгэхэд оролцож, удирдан ажиллаж ирсэн. Газрын доорх усны эрэл, хайгуулын болон ашигт малтмалын гидрогеологийн судалгааны төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө үзүүлж байсан туршлагатай. Газрын доорх усны эрэл, хайгуулын ажлын хээрийн судалгааны төсөл зохиох, хээрийн ажлыг удирдан гүйцэтгэх, газрын доорх усны ашиглалтын нөөцийн үнэлгээ өгөх, нөөцийг мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн баталгаажуулах зэрэг ажлуудыг хариуцан гүйцэтгэж байсан.Тэрээр 2010 онд Эрдэс Ус компанийг үүсгэн байгуулж ерөнхий захиралаар ажиллахын сацуу бидний хэрэгжүүлж бүй бүх ажлуудад ахлах зөвлөх, төслийн удирдагчаар ажиллаж байна.

О.Гантөмөр – Гидрогеологич, МУ-ын Зөвлөх Инженер


О.Гантөмөр нь 1981 онд МУИС-ийн харьяа Политехникийн Их Сургуулийн Геологи Уул Уурхайн Факультетыг гидрогеологич мэргэжлээр төгссөн. Тэрээр уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт нийт 37 жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хот суурин, үйлдвэрлэлийн төвлөрсөн усан хангамжийн зориулалттай газрын доорх усны эрэл, хайгуулын ажлын төслүүд, ашигт малтмалын ордын гидрогеологийн судалгааны ажил, барилгын ихженер геологийн судалгаа, уул уурхайн нөхөн сэргээлт, технологи, гидрогеологийн чиглэлээр нарийн мэргэшсэн тооцоо хийх зэрэг ажлуудад оролцон, удирдан ажиллаж ирсэн арвин туршлагатай. 2018 оноос “Эрдэс Ус” ХХК-д зөвлөх гидрогеологчоор ажиллаж байна.

Б.Төмөр – Геофизикч, МУ-ын Мэргэшсэн Инженер, магистр


Б.Төмөр нь 1977 оноос Орос Монголын хамтарсан Хэрлэнгийн Экспедици, Хөвсгөл аймгийн УААУГазар, Саяана ус ХХК-д инженер геофизикчээр ажиллан Монголын хойт хэсгийн цэвдэг чулуулагт газрын доорхи усны эрэл, хайгуулын ажлыг хийж мэргэшсэн туршлагатай геофизикч юм. Геофизикийн төрөл бүрийн хайгуулын аргыг ашиглан (хүндийн хүчний, цахилгаан, соронзон, цооногийн геофизикийн) мэргэшсэн. Гидрогеологийн судалгааны ажлын үр дүнгийн ажилийн 15 тайлан бичихэд оролцсон. Мөн түүнчлэн бусад төрлийн ашигт малтмалын ордуудад геофизикийн судалгааг хийж байсан туршлагатай. 2010 оноос “Эрдэс Ус” ХХК-д геофизикч инженерээр ажиллаж байна.

А.Төгөлдөр – Гидрогеологич


А.Төгөлдөр нь ШУТИС-ийг гидрогеологич мэргэжлээр 2017 онд бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр одоо тус компанид гидрогеологичоор ажиллаж байгаа бөгөөд гидрогеологийн хээрийн судалгааны болон суурин боловсруулалтын ажилд гар бие оролцон ажиллаж байна.