КОМПАНИЙ ТҮҮХ

“Эрдэс Ус” ХХК нь 2010 онд байгуулагдсан. Тус компани нь усны эрэл, хайгуулын судалгааны ажил явуулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, тоноглох чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрхийг 2011 оны 4-р сард авсан. Тус компанийг МУ-ын зөвлөх инженер, гидрогеологич Н.Мөнхбаатар үүсгэн байгуулж удирдан ажиллаж байгаа бөгөөд манай багт мэргэжлээрээ улсад 5-37 жил ажилласан ажлын дадлага туршлагатай зөвлөх, мэргэшсэн гидрогеологчид, геофизикч нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай багт ажиллагсад Монголын говь, хангайд газрын доорх усны олон тооны ордуудад эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэж, нөөцийн үнэлгээ өгч, нөөцийг батлуулж байснаас гадна ашигт малтмалын ордын гидрогеологийн судалгаа хийж, ордын ашиглалтанд бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байсан. Манай компани нь үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр үйлдвэрлэлийн болон унд ахуйн зориулалттай усан хангамжийн гидрогеологийн судалгааг хийх, усан хангамжийн зориулалттай хийсэн гидрогеологийн газрын доорх усны нөөц тооцсон тайлан боловсруулж, баталгаажуулах, төрөл бүрийн ашигт малтмалын ордын гидрогеологийн судалгааг хийж, тайланг боловсруулж байсан хийж байсан туршлагатай. Бид дэлхийд өрсөлдөхүйц үйлчилгээ бүхий усны мэргэжлийн байгууллагыг цогцлоож, Монгол улсын усны салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байна.